КтМС-н багш байх үедээ зааж байсан "Үйлдлийн системийн онол" хичээлээ заагаагүй 5 жил болжээ. Энэ хичээл бол миний л оюутан байх цагаас авахуулаад өдийг хүртэл програм хангамжийн мэргэжлээр сурч буй оюутнуудын хувьд хамгийн хүндэд тооцогддог хичээл байсан. Олон ч оюутнуудыг унагаж байлаа. 

Хэцүү хичээл байсны үндсэн шалтгаануудын нэг нь яах аргагүй монгол хэл дээрх онолын ном зохиол байхгүйд оршиж байлаа. Тэр үед миний бие Үйлдлийн системийн онолын үндсэн сурах бичгүүд болсон хоёр ч номыг орчуулан дунд нь оруулаад орхиж байсан билээ. Ажил хийвэл дуустал гэдэгчлэн дутуу орхисон ажлаа гүйцээж хийхээр шийдлээ. 

Өөрийн бэлдсэн лекцийн материал, слайдуудыг одоо эргэн харвал онолын нэр томъёололуудыг буруу, оновчгүй орчуулсан гэх мэт олон дутагдалтай талууд байна. Иймд үйлдлийн системийн онолын сэдвүүд, нэр томьёололууд, шинээр бүтээх сурах бичгийнхээ талаар үйлдлийн систем, системийн програмчилалыг сонирхогч олны дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, мөн энэ хичээлийг сонирхон судалж буй оюутнуудад мэдээлэл түгээх, зөвлөгөө өгөх зорилгыг агуулан энэхүү блогийг нээлээ. 

Мөн энэ блогт үйлдлийн системүүдийн талаар шинэ содон мэдээ мэдээллүүд байнга тавигдаж байх болно.

0 сэтгэгдэл