http://mn.wikipedia.org сайт дээр Монгол википедиа (Нэвтэрхий толь) байдгийг дээхнэ үед нэг хальт харж байсан юм байна. Гэтэл толь дотор үйлдлийн системтэй холбоотой сэдэв нэмэгдсэн байх юм, бүүр 2 жилийн өмнө буюу 2007 оны 7 сард шүү.
Би хаагуур явж байсан болж таарах вэ ?
Ер нь бодоод байхнээ энэ хичээлийг заахаа больсноос хойш Үйлдлийн систем гэдэг сэдвийг бүрэн хаагаад ийм үг байдгийг ч мартаад явж байсан гэж хэлэхэд болохоор санагдаж байна. Тэгээд өөрийн сургуульдаа яалт ч үгүй энэ хичээлийг заах цаг нь ирэх үед л Үйлдлийн систем гэдэг үгийг, онолын энэ сэдвийг сонирхон судалдаг байснаа, бүүр үйлдлийн системийн код эхлүүлээд бичиж байснаа санадаг юм даа.
Миний цуглуулганд дотроо баахан 3.5" диск бүхий нэг хайрцаг байдаг юм. Тэнд байгаа диск бүр өөр өөр үйлдлийн системтэй. Ихэвчлэн хөгжүүлэлтийн эхэн үедээ явж байсан жижиг жижиг үйлдлийн системүүд байсан, бүгдийнх нь эх код надад байсан. Одоо тэднээс бараа сураг нь байдаг болов уу хэд нь цааш хөгжиж хэд нь алга болсон бол, завтай үедээ нэг хайж үзэх юм сан. Уг нь миний санаагаар бол Үйлдлийн системийн онол хичээл дээр оюутнуудад үйлдлийн системийн дэд системүүдийн загвар хийлгэх гээд хийсвэр лаборатори, бие даалт хийж байхаар, жижигхэн авсаархан үйлдлийн систем хийгээд тэрнийгээ хөгжүүлэн оюутнуудыг бодит зүйл дээр дадлага хийлгэе гээд зориглоод бүр эхлүүлж байсан санагдаж байна.
За замаасаа гараад өөр тийшээ явчихлаа. Дээр хэлж байсанчлан миний бие дөнгөж өнөөдөр энэ Монгол Нэвтэрхий Толь дээрх ҮЙЛДЛИЙН СИСТЕМ сэдвийг олж үзсэн бөгөөд цаашид тольний агуулгад өөрийн хувь нэмрээ оруулахаар шийдлээ.
Бүртгүүлээд хэрэглэгчийн нэр, нууц үгээ ч авчихлаа.
Тольд бичигдсэн тодорхойлолтууд эхний уншилтаар лав таалагдсангүй, гэхдээ хүмүүсийн хийсэн хөдөлмөрийг үгүйсгээд яахав, таалагдаагүй хэсгүүдээ өөрийн бодлоор дахин сийрүүлнэ. Харин хэлэлцэх шаардлагатай зүйлс байвал өөрийн блог дээр иш татан авч ирж та бүхэнтэй санал бодлоо солилцож байх болно.
0 сэтгэгдэл
Post a Comment