1.2 Процессорын регистрүүд
Процессор нь үндсэн санах ойгоос хавьгүй бага боловч түүнээс хурдан санах өөртөө ойг агуулдаг ба үүнд олон тооны регистрүүд нь хадгалагддаг . Процессорын регистрүүд нь хоёр үндсэн зорилгоор ашиглагддаг.
- Хэрэглэгчдэд харагддаг регистрүүд – Машины болон ассемблер хэлний программистүүд эдгээр регистрүүдийг ашиглах боломжтой байдаг. Дээд түвшний хэлүүдийн хувьд аль хувьсагчийг санах ойд авах , аль хувьсагчийг регистрт авахыг зааж өгөх боломжтой байдаг ба энэ нь ажиллах хурданд нөлөөлдөг.
- Удирдлагын болон төлөвийн регистрүүд - Процессорын үйлдлүүдийг удирдах , үйлдлүүдийн системийн модуль ажиллаж буй процессуудын биелэлтийг удирдахад ашиглагдана.
Регистрүүдийг ингэж хоёр ангилах хатуу тогтсон дүрэм байдаггүй. Жишээ нь зарим машины ПТ регистр нь хэрэглэгч ашиглах бололцоотой байдаг. (Гэвч ихэнхд нь боломжгүй зүйл)
Хэрэглэгчдэд харагддаг регистрүүд
Эдгээр регистрүүд нь хэрэглэгчийн, системийн, ер нь бүх программуудын биелэлтэнд өгөгдөл, хаяг, төлөвийн код хадгалах зорилгоор ашиглагддаг.
Өгөгдлийн регистрүүд нь өгөгдөл боловсруулах зорилгоор ашиглагддаг . Харин хаягийн регистрүүд нь өгөгдөл болон командын санах ой дахь хаягийг эсвэл тухайн хаягийн нэг хэсгийг агуулна. Ө.х тухайн регистр санах ойн бүтэн хаягийг биш түүний аль нэг хэсгийг хадгалж болдог.
Индекс регистр нь индекслэгдсэн хаяглалт нь хаяглалтын түгээмэл нэг хэлбэр юм. (Жинхэнэ хаягийг гаргаж авахын тулд үндсэн хаяг дээр индексийн утгыг нэмдэг )
Сегмент регистр нь сегмент хаяглалтын үед санах ой нь хувьсах урттай блокоос тогтох сегментүүдэд хуваагддаг. Энэ хаяглалтын талаар САНАХ ОЙН УДИРДЛАГА бүлэгт дэлгэрэнгүй үзнэ. Энэ хаяглалтын үед сегментийн эхлэлийн хаягийг регистрт хадгалдаг. Ингэхдээ олон регистрийг ашиглаж болно. Жишээ нь нэг регистрийг үйлдлийн системийн командад нөгөөг нь идэвхтэй биелэгдэж байгаа программд ашиглах
Стекийн заагч : Хэрэв хэрэглэгчдэд харагдах стекийн хаяглалт ашиглаж байгаа тохиолдолд стек нь санах ойд байрлах ба түүний оройг заах регистр байдаг.
Төлөвийн код буюу флаг регистр нь үйлдлүүдийн үр дүнд утга олгогдох битүүдээс тогтоно. Жишээ нь арифметик үйлдлүүд нь нэмэх, хасах утга , 0 утга эсвэл хязгаар хэтэрсэн алдаа гэх мэт үр дүнг гаргаж болно. Төлөвийн кодын битүүд нь нэг буюу хэд хэдэн регистрт хуваагдан хадгалагдаж болно.
Удирдлагын болон төлөвийн регистрүүд
Ихэнх тооболсд эдгээр регистрүүд нь хэрэглэгчдэд харагддаггүй регистрүүд байдаг. Зарим машины командын тусламжтайгаар тэдэнд хандаж болдог. Дараах хоёр регистр нь процессын биелэлтэнд маш чухал үүрэгтэй оролцдог.
ПТ - Командыг унших хаягийг агуулна.
КР - Хамгийн сүүлд уншигдсан командыг агуулна.
Төлөвийн мэдээллийг агуулах Программын Төлөвийн Үг ( ПТҮ ) гэж нэрлэгдэх нэг буюу хэд хэдэн регистрүүд бүх процессорт байдаг. ПТҮ нь төлөвийн код буюу флаг регистр мөн тасалдал зөвшөөрөх бит, удирдлагын ( supervisor mode ) эсвэл хэрэглэгчийн (user mode ) горим эсэхийг тодорхойлсон бит гэх мэт төлөвийн мэдээллүүдийг агуулдаг.
Тухайн системд олон төрлийн тасалдал ашигладаг бол тасалдлын векторуудыг заах олон тасалдлын регистрүүд , хэрэв систем стек ашигладаг бол системийн стекийн заагч регистр шаардлагатай болно. Мөн оролт гаралтын үйлдлүүдэд регистр ашиглаж болно.
Удирдлагын өгөгдлүүдийг санах ой болон регистр хуваан хадгалж ашигладаг. Жишээ нь санах ойн хамгийн эхний хэдэн мянган үүрийг удирдлагын зорилгоор ашиглах нь элбэг байдаг. Хэрэв удирдлагын өгөгдлүүд нь их давтамжтайгаар ашиглагддаг бол түүнийг регистрт хадгалбал хурдан , бага давтамжтайгаар ашиглагддаг бол санах ойд хадгалах хэрэгтэй.
0 сэтгэгдэл
Post a Comment