1.3 Командуудыг биелүүлэх тухай
Биелэгдэх гэж буй программ нь санах ойд байрлах командуудын олонлогоос тогтоно. Процессорын үүрэг нь эдгээр командуудыг биелүүлэх юм. Командыг дараах 2 энгийн алхамаар биелүүлдэг. Процессор санах ойгоос тухайн командыг уншина. Дараа нь биелүүлнэ. Нэг командыг биелүүлэхэд шаардлагатай боловсруулалтыг команды цикл гэж нэрлэдэг.
Хоёр алхамтай циклийг 1.2 –р схемд үзүүлэв. 2 алхамыг нь унших цикл, биелүүлэх цикл гэж нэрлэдэг. Машин унтрах, засагдашгүй алдаа гарах, компьютерийн үйл ажиллагааг дуусгах команд таарах хүртэл процессын биелэлт үргэлжлэнэ.

Командыг унших ба биелүүлэх
Командын цикл болгоны эхэнд процессор санах ойгоос командыг уншдаг ба уншигдах командын хаягийг ПТ регистр агуулдаг. Процессор командыг уншсаны дараа ПТ регистрийн утгыг үргэлж нэмдэг. Ө.х дараагийн уншигдах командын хаягийг тогтооно. Процессорт уншигдсан команд нь КР регистрт хадгалагдана. Процессор командыг тайлж уншаад заасан үйлдлийг гүйцэтгэдэг. Процессороор гүйцэтгэгдэх эдгээр үйлдлүүд нь ерөнхийдөө 4 бүлэгт хуваагддаг.
- Процессор-СанахОй : Өгөгдлийг процессороос санах ой руу дамжуулах эсвэл санах ойгоос процессор луу дамжуулах
- Процессор-ОролтГаралт : Өгөгдлийг гадаад төхөөрөмж рүү болон төхөөрөмжөөс процессорт дамжуулах
- Өгөгдөл боловсруулалт : Процессор өгөгдөл дээр арифметик болон логик үйлдэл гүйцэтгэх
- Удирдлага : Команд нь өөр командын дараалал гүйцэтгэгдэхийг заах
- Жишээ нь процессор 149 гэсэн хаягаас “дараагийн биелэгдэх команд 182 гэсэн хаяг байх болно” гэсэн командыг уншиж болно. Ингэхэд процессор ПТ-ыг 182 болгох ба дараагийн команд нь 150-иас биш 182-оос уншигдах болно.
1.4 –р схемд процесс биелэгдэж буй үе дэх процессорын регистрүүд болон санах ойн хэсгийг үзүүлэв. Тухайн процессын хэсэгт 940-р үүрэнд байгаа тоон дээр 941-р үүрний утгыг нэмээд 941-р үүрэнд хийх үйлдлийг гүйцэтгэж байна.

Дээрх үйлдлийг гүйцэтгэхдээ нийт 3 команд ашиглах ба энэ нь 3 унших, 3 биелүүлэх цикл гүйцэтгэнэ гэсэн үг.
- ПТ = 300 утгатай бөгөөд 300 хаягт байгаа команд нь КР регистрт уншигдана. Энэ үйл ажиллагаанд СХР ба СБР регистрүүд ашиглагддаг.
- КР регистрийн эхний 4 бит нь АС –т утга унш гэдгийг тодорхойлж байна. Харин сүүлийн 12 битэд унших хаягийг нь 940 гэж тодорхойлж байна.
- ПТ автоматаар нэмэгдэж дараагийн команд КР-т уншигдаж байна.
- АС регистрт байгаа утга дээр 941-р хаягт байгаа утга нэмэгдэн АС регистрт бичигдэж байна.
- ПТ автоматаар нэмэгдэж дараагийн команд КР-т уншигдаж байна.
- АС регистрийн утга 941 хаягт бичигдэж байна.
Дээрх жишээнд нийт 3 цикл ашиглагдаж байна. Харин орчин үеийн процессоруудад нэгээс олон хаяг авах бололцоотой болсон бөгөөд энэ нь командыг цөөн циклээр буюу хурдан гүйцэтгэх боломж олгож өгч байна.
0 сэтгэгдэл
Post a Comment